Байт харвааны Азийн гран-при тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Байт харвааны Азийн гран-при тэмцээн болно

Нийслэл Улаанбаатар хотноо байт харвааны Азийн гран-при тэмцээн болох гэж байна.

Монголд анх удаа болох гэж буй чансаа өндөр тус тэмцээн долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 2-нд болох юм. Энэхүү тэмцээн нь дэлхийн чансааны тэмцээн тул зөвхөн Азиас гэлтгүй дэлхийн шилдэг тамирчид ч оролцох юм байна. Одоогоор БНСУ, Энэтхэг, ОХУ зэрэг байт харваагаар дэлхийд тэргүүлдэг 11 орны 152 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Улаанбаатарт болох тэмцээнд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ.

Тэмцээнийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

БАЙТ ХАРВААНЫ АЗИЙН ГРАН ПРИ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
 ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Азийн Гран При тэмцээний зохион байгуулах ерөнхий хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар тэмцээний зохион байгуулах ажлын явцын талаар хэлэлцэж ярилцсан байна. Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд:


Зохион байгуулах хорооны дарга:

ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.АЛТАНГЭРЭЛ      
 
Тэмцээний  Ерөнхий зохион байгуулалт хариуцсан дэд хорооны даргаар МБХХ-ны Ерөнхийлөгч  “Нийслэл Өргөө” ХК-ний Ерөнхий захирал Б.ГАНЗОРИГ                                                 

Тэмцээний зохион байгуулалт хариуцсан дэд хорооны даргаар, ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах Газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.СҮРЭНХОРЛОО        

Санхүү, санхүүжилт хариуцсан дэд хорооны даргаар, “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал, МБХХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч М.БОЛД                      

Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан дэд хорооны даргаар, Монголын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Б.ГАЛААРИД              

Нарийн бичиг: МБХХ-ны ЕНБД  Т.АМАРЖАРГАЛ        

Зохион байгуулах хороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж