Байдраг голд автомашин живэх дөхжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Байдраг голд автомашин живэх дөхжээ

Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг Хөх эргийн гарам хэмээх газарт энэ сарын 20-нд 23 хүүхэд тээвэрлэж явсан автобус голд живэх дөхжээ. УБХ-9923 улсын дугаартай “Асиа” маркийн машин Байдрагийн гол гатлаж явсан байна. Голын ус машины цонхны шилний доод ирмэг хүртэл давсан бөгөөд усанд суусан байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлгийн албан хаагчид хүүхдүүдийг эсэн мэнд гаргаж авчээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж