
Тэрбээр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хувьчлах захирамж гаргаж байсан учир уг барилгуудыг хууль бусаар өмчилсөн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Цагдан хоригдсон хугацаандаа мэдүүлгээ өгч, үүнтэй холбоотойгоор Н.Энхбаяр болон түүний аав, хүү, худын гэрт нэгжлэг хийгээд байгаа.
Т.Билэгтийн хувьд Н.Энхбаярын хэргийг шалгаж эхлэхээс өмнө буюу 2011 оны арваннэгдүгээр сард эх орноосоо гарч яваад байсан юм. Энэ хэрэгт Т.Билэгтээс гадна Н.Энхбаярын шадар туслахаар ажиллаж байсан Б.Хуяг, төрсөн дүү Н.Энхтуяа, НИТХ-ын дарга асан Н.Болормаа нарыг холбогдуулан шалгаж байна.
С.ОТГОНСҮРЭН