Их хуралдайг ордонд хийлгэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Их хуралдайг ордонд хийлгэхгүй

“Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс маргааш Төрийн ордонд бүх ард түмний Их хуралдай хийлгэхээр товлон тохирч урилга тараагаад байсан юм. Хөдөлгөөнийхөн нэлээд хэд хоногийн өмнөөс хөлс мөнгийг төлж, Хуралдайг хийхэд бэлэн болгоод байжээ. Гэтэл өнөөдөр ажил тарсны дараа Төрийн ордонд Хуралдай хийлгэх боломжгүй гэдгийг Төрийн ордны захиргаа, аж ахуйн зүгээс хөдөлгөөнийхөнд мэдэгдсэн байна.

Их Хуралдайд хөдөө орон нутгаас 600, нийслэлээс 200 төлөөлөгч сонгогдон оролцохоор урилга, мандатаа авсан аж. Нэгэнт Хуралдай хийхээр товлосон газрын удирдлага татагалзсан хариу өгсөн тул Их хуралдайг маргааш өглөө 10.00 цагаас UB паласт хийлгэхээр дөнгөж сая тохирсон байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж