Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Журам шинэчлэгджээ

"Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам"-ыг салбарын яамнаас шинэчлэн баталсан байна. Зам, тээврийн сайдын энэ  оны долдугаар сарын 1-ний өдрийн 152 тоот тушаалаар шинэчлэн баталжээ. Уг тушаал гарсантай холбогдуулж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар тушаал хүчингүй боллоо.

Шинэчилэн батлагдсан "Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам"-г энэ сараас эхлэн мөрдөх юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж