Үндэсний төв архив амралтын өдрүүдэд ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Үндэсний төв архив амралтын өдрүүдэд ажиллана

Архиваар үйлчлүүлэх иргэдийн тоо ихэсч байгаа тул Үндэсний төв архив энэ амралтын өдрүүдэд ажиллахаар болжээ. Тодруулбал, өнгөрсөн жил батлагдсан хуулийн дагуу ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахын тулд тухайн хүний ажилд орсон тушаал, шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй бол энэ  лавлагааг Үндэсний төв архиваас гаргуулж, баталгаажуулах юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхүүлэхээр бичиг баримт авах хуулийн хэрэгжих эцсийн хугацаа найдугаар сарын 2-нд дуусах учраас иргэд архивын газарт хандах нь их болсон байна.

Тиймээс энэ амралтын өдрүүдэд Үндэсний төв архив ажиллах юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж