
Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас энэ сарын 25 өдрийн 15:00 цагт “UB palace”-ийн концертын их танхимд “Сэлэнгэ нутгийн хөгжлийн төлөө хамтаа” оюутан, залуучуудын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тус уулзалтанд тус аймгийн СУИС-ийн оюутнууд оролцохоос гадна, дуучин BX, Эгшиглэн, Агиймаа, Motive, Ice Top, Reper G зэрэг хамтлаг дуучид хүрэлцэн ирэх ажээ. Уулзалтанд хүрэлцэн ирэх залуучууд ямар нэгэн төлбөр төлөхгүй юм байна. Тус арга хэмжээтэй холбоотой мэдээллийн 99788561 гэсэн дугаараас авч болох юм байна.