
Эрдэмтэд Мексикийн буланд алдагдсан газрын тосыг соруулах ажлыг хөнгөвчлөх үүднээс усанд уусдаггүй, нано материалаар нэгэн роботыг зохион бүтээсэн байна. Тэд роботоо Seaswarm хэмээн нэрлэжээ. Энэхүү робот нь маш хөнгөн жинтэй ба нарны цэнэгээр ажиллаж, өөрийгөө удирддаг юм байна. Түүнчлэн хяналтын инженерүүд GPS болон Wi-Fi-ийг ашиглаж роботын байршил болон хэчнээн хэмжээний газарт бохирдлыг соруулсан эсэхийг нь тогтоох боломжтой.
Seaswarm нь өөрийн биеийн жингээс 20 дахин их хэмжээний бохирдлыг далайн уснаас ангид цэвэрлэх чадамжтай ба дээд тал нь нэг долоо хоног тасралтгүй 24 цагаар ажиллах чадвартай ажээ. Эрдэмтдийн тооцоолсноор 5000 ширхэг ийм төрлийн роботыг Мексикийн буланд байршуулбал алдагдсан газрын тосыг нэг сарын хугацаанд бүрэн цэвэрлэх боломжтой гэж үзжээ.
Б.Энхцэцэг