Хоргүйжүүлэлт (2-р хэсэг)

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Хоргүйжүүлэлт (2-р хэсэг)

@Эрүүл амьдралын хөтөч

Хоргүйжүүлэлт (1-р хэсэг)
Хор (хорт бодисууд) гэдэг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, таны биед оршиж
байгаа бодисууд юм. Бие махбод хэвийн үйл ажиллагаагаа явуулж байх үед энэ
хоруудыг төвөггүй хоргүйжүүлж байдаг. Харин ялгаруулах эрхтнүүд болох элэг,
бөөр, бүдүүн гэдэс, арьс зэргийн өвчлөл, үйл ажиллагааны алдагдлын үед биеэс
бүрэн гадагшлуулж чадахгүйн улмаас хоруудыг биедээ хуримтлуулж эхэлдэг. Ихэнх
химийн бодисууд тосонд уусдаг шинж чанартай учраас өөхөн эдэд хуримтлагдсан
байдаг.

Өмнө нь хорууд хаанаас орж ирдэг, бий болдог талаар бичсэн бол одоо гадаад
орчноос орж ирсэн экзоген хорууд аль эд эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг талаар
оруулъя.

Экзоген хоруудыг ерөнхийд нь ангилбал

-Хүнд металлууд (Хар тугалга, мөнгөн ус, кадми, хөнгөн цагаан гэх мэт)

-Химийн хорт бодисууд (гэр ахуйн уусгагч, цэвэрлэгээний бодисууд, төрөл бүрийн
эмийн бодисын найрлагад ордог бодисууд, жимс, ногоон тарьж ургуулах явцад
хортон шавьж устгах зорилгоор хэрэглэдэг пестицидүүд, хүнсний бүтээгдэхүүний
боловсруулах явцад хэрэглэгддэг аддитивууд, үйлдвэрлэлийн явцад үүссэн химийн
хорт бодисууд)

Эдгээр нь тус тусдаа янз бүрийн эрхтнүүдэд хордуулах нөлөө үзүүлдэг.

Тодорхой жишээнүүд дурьдвал:
-Пестицидүүд, диоксин, PCBs, DDT гэх мэт хортон шавьж устгах, үйлдвэрлэлд
хэрэглэдэг химийн бодисууд нь дотоод шүүрлийн тогтолцооны (өнчин тархи, бамбай
булчирхай, эр, эм бэлгийн булчирхай, бөөрний дээд булчирхай) хэвийн үйл
ажиллагааг алдагдуулж, эдгээрийн эмгэг, үргүйдэл, бэлгийн бойжилт эрт явагдах,
нөхөн үржихүйн эрхтний хавдар зэрэгт хүргэнэ.

-Сахар орлуулагч болгон хэрэглэдэг аспартам нь мэдрэл хордуулах, мэдрэлийн
эсийг устгах нөлөө үзүүлдэг.

-Гэр ахуйн уусгагч, цэвэрлэгч бодисууд нь удаан хугацаанд мэдрэл хордуулах
нөлөө үзүүлэх ба үүнд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү эмзэг байдаг.

-Зарим төрлийн пестицидүүд мэдрэлийн системд нөлөөлдөг (ой санамж буурах, зан
төрх өөрчлөгдөх, хөдөлгөөний чадвар буурах гэх мэт), зарим нь нөхөн үржихүйн
системд сөргөөр нөлөөлдөг, мөн хавдар үүсгэгч болох нь тогтоогдсон байдаг.
Пестицидтэй ажилладаг хүмүүс зулбах, ургийн гажигтай хүүхэд төрүүлэх, аутоиммун
өвчин, харшилын өвчнүүд, Паркинсоны өвчний эрсдлийг нэмэгдүүлэх, бөөр, тархи,
түрүү булчирхай, умайн хүзүүний хавдрууд, лейкеми, лимфома зэрэг хавдруудын
тохиолдол ихээр нэмэгддэг байна.

-Хиам, утсан мах зэргийн улаан өнгийн үүсгэдэг нитрат нь хавдар үүсгэгч
(канцероген) гэдэг нь нэгэнт судалгаагаар батлагдсан.

-Хөлс дарагчны найрлагад хөнгөн цагаан агуулагддаг ба хөнгөн цагаан нь
Альцгеймерийн өвчтэй ихээхэн холбоотой байдаг гэх мэтээр энэ жагсаалт
үргэлжилсээр байх болно.

Тийм болохоор эхний ээлжинд дээрх хоруудад аль болох өртөхгүй байх арга
хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнүүдийн найрлагыг
харж, аль болох байгалийн цэвэр найрлагатай бүтээгдэхүүнүүдийг сонгох хэрэгтэй.
Идэж уух, хэрэглэх бүтээгдэхүүнүүдийнхээ найрлагыг сайн уншиж, юу нь ямар
нөлөөтэй талаар хайж, өөрийнхөө мэдлэгийг нэмээрэй. Бэлэн юмыг хүлээх биш, аль
болох өөрөө хайж олж уншаарай.

Зурагт пестицид шүршиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж