Оросын төмөр замын төсөлд хятад, солонгосчууд хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Оросын төмөр замын төсөлд хятад, солонгосчууд хамтарна

Азиас Европ руу хүрэх ачаа эргэлтийн
95 хувь нь далайгаар тээвэрлэгддэг. Тээвэрлэлтэд цаг хугацаа их зарцуулахаас
гадна ачаа эргэлт үргэлж бөглөрөлд ордог. Тиймээс оросууд Ази Европыг холбосон
ачаа эргэлтийн шинэ төмөр замын гарц нээхийн тулд олон триллион рублийн хөрөнгө
оруулалтыг “Оросын төмөр замын нэгдэл” төрийн өмчит компанидаа хийж байгаа
билээ. Энэхүү ажлын хүрээнд тус компани Болгарын  ачаа эргэлтийн оператор компанийг худалдаж
авахаар зэхэж байна гэж мэдэгдэж байсан юм. Гэвч  “Оросын төмөр замын нэгдэл”-ийн Ерөнхийлөгч
В.Якунин энэхүү худалдааны хэлцлийг хийхгүй болсон тухай  мэдэгдсэн байна.  Түүнчлэн Хабаровскт болсон Төмөр замын
зөвлөлийн уулзалтын үеэр Транссибирийн болон БАМ-ын төмөр замын төсөлд Хятад,
Солонгосын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллаж магадгүй гэж хэлжээ.

Тус нэгдэлд 2018 он хүртэл Оросын
Засгийн газраас 5.7  триллион рублийн
хөрөнгө оруулалтыг шат дараатайгаар хийнэ гэж байсан ч хөрөнгө оруулалтын
хэмжээг бууруулж,  2.7 триллион рубль
болгосон юм.Тиймээс юуны өмнө  дотооддоо шинэ
төмөр зам тавих гол төслүүдэд хөрөнгө хаяж, гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч
ажиллах төлөвтэй байна.

Э.Хулан          

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж