Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн ихэнх нутаг, говь ба зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
12 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 7 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 21-нд говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, 22-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар өдөртөө хална.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж