Монголын тамирчид олимпийн 14 эрхийн болзол хангажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Монголын тамирчид олимпийн 14 эрхийн болзол хангажээ

Манай улсад Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжөөд 90 жилийнхээ ойтойгоо энэ онд золгож байна. Түүхэн энэ ойн хүрээнд Биеийн тамир, спортын газраас нэлээд олон цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Их ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тушаал хүртэл гарсан байна. Гол арга хэмжээ нь ирэх долдугаар сард болох юм. Тодруулбал, ойн хүрээнд зохион байгуулах хамгийн чухал арга хэмжээ нь Азийн спортын менежментийн холбооны хурал долдугаар сарын 7-10-нд Улаанбаатар хотноо болно.

Салбарынхаа түүхэн ойд тамирчид маань харамгүй их бэлэг өгч байгааг өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Үүнээс гадна спортын анагаах ухааны салбар үүссэний 50 жил, жүдо бөх хөгжсөний 40 жил мөн тохиож байгаа учраас энэ салбарт олон баяр давхцаж байна. Одоогийн байдлаар манай улсын тамирчид олимпийн 14 эрхийн болзол хангасан гэх таатай мэдээг салбар хариуцсан удирдлагууд нь мэдээллээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж