Дан ганц Америк гэлтгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн алдартай эрхмүүдээр нүүр хуудсаа чимдэг нэр хүндтэй сэтгүүл “Rolling Stone” саяхны нэгэн дуугаараа Бостоны марафоны үеэр гэмт халдлага үйлдсэн Жохар Царнаевын зургийг нүүр хуудсандаа тавьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа аж. Алуурчны зураг тавьсан хэмээн “Rolling Stone”-ийг буруутгасан иргэдийн шүүмжлэлүүд Twitter, Facebook гээд онлайн сүлжээнд ихээр тархаад байгаа гэнэ. Тус сэтгүүлийн зарим уншигчдаас уг сэтгүүлийг дахин захиалахгүй гэсэн бол зарим нь энэ бол уншигчдаа дорд үзсэн явдал гэсэн сэтгэгдлүүдийг олон арван хүмүүс Twitter, Facebook-т илгээсэр байгаа гэнэ.
Харин сэтгүүлийн зүгээс “Бид Бостоны халдлага гарсны дараа хохирогчид болоод тэдний ар гэрийн талаар мэдээллүүдийг үргэлж хүргэдэг байсан. Харин хамгийн сүүлийн дугаарт Жохар Царнаевын талаарх мэдээлэл цаг үедээ тохирсон төдийгүй түүний нас чацуутнуудад сэрэмжлүүлэх үүднээс хандсан нь маш чухал нөлөөг үзүүлэх болно” хэмээн тайлбарлажээ.
Э.АНХТУЯА