Эдвард Сноуден Шереметьевог орхино

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Эдвард Сноуден Шереметьевог орхино

АНУ-ын Засаг захиргааны нууц хөтөлбөрийг илчилсэн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Эдвард Сноуден ойрын өдрүүдэд Москвагийн Шереметьевогийн олон улсын нисэх онгоцны буудлыг орхино хэмээн түүний өмгөөлөгч өчигдөр мэдэгджээ.

Өнгөрөгч мягмар гаригт ОХУ-аас түр орогнол хүссэн Сноуденийг ийнхүү нисэх буудлыг орхих болсон шалтгааныг түүний өмгөөлөгч албан ёсны хүсэлтийг нь хууль ёсоор баталгаажуулахтай холбон тайлбарлаж байна. Харин одоогоор ОХУ-аас түүний улс төрийн орогнол олгох хүсэлтэд нааштай хандах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

АНУ-ын тагнуулын өндөр нууцын зэрэглэлтэй материалуудыг задруулж, шуугиан тариад буй экс ажилтан Эдвард Сноуден бичиг баримтгүй улмаас ОХУ-ын Москвагийн нисэх онгоцны буудалд саатаад нэлээд хугацааг өнгөрүүлж байгаа юм.  

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж