Intel, IBM компани алдагдалтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Intel, IBM компани алдагдалтай ажиллажээ

Технологийн салбарын хоёр том компани болох Intel, IBM компаниудын ашиг алдагдалтай гарчээ. Энэ жилийн эхний хагасын гүйцэтгэлээр Intel компанийн нийт ашиг 2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 29 хувиар буурсан үзүүлэлт болсон юм. Харин IBM компанийн энэ жилийн эхний хагасын ашиг 3 гаруй тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн жилийнхээс 17 хувиар буурчээ.

Хөрөнгийн зах зээлд ч тэдний хувьцаа буурсан үзүүлэлттэй гарсан аж. IBM компанийн хувьцаа гурван хувиар, Intel компанийн хувьцаа таван хувиар унасан байна. Ажиглагчид Intel компани энэ жилийн сүүлийн хагаст ч алдагдалтай ажиллах бөгөөд энэ нь сүүлийн найман жилийн туршид үзүүлж байгаагүй хар жил болно гэж таамаглаж байгаа юм. Мөн IBM-ыг ч энэ жил алдагдалаа нөхөж чадахгүй гэж дүгнэсэн байна. IBM-ын хувьд энэ жилд 3300 гаруй ажилтнаа цомхотголд оруулах шийдвэр гаргаад байгаа билээ. Энэ жилийн хувьд персональ компютерийн борлуулалт дэлхий даяар тун тааруу байсан нь хоёр том компанийн борлуулалтад нөлөөлсөн ажээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж