Брюсселийн музейгээс зураг хулгайлагджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Брюсселийн музейгээс зураг хулгайлагджээ

Жеймс Энсор, ""The Despair of Pierrot"", 1892 он.

Брюсселийн Ван Бюрений музейгээс мягмар гаригт шилжих шөнө үл таних этгээдүүд 1,5 сая еврогоор үнэлэгдэх дүрслэх урлагийн бүтээлүүдийг хулгайлжээ. Голландын зураач Кес ван Донгений "Сэтгэгч эмэгтэй" хэмээх ганц зураг нь л 1,25 сая еврогийн үнэ хүрэх гэнэ. Энэ талаар Бельгийн “Het Laatste Nieuws” сонинд мэдээлжээ. Түүнчлэн зураач экспрессионист Жеймс Энсорын “Сам хорхойнууд ба хавчууд” зураг 200 мянган еврогоор үнэлэгдсэн байгаа. Түүнээс гадна суут зураач Рембрандтын зураг ч хулгайчийн гарт оржээ.

Гэмт этгээдүүд цонхоор дамжин музейд нэвтэрсэн байна. Музейн хамгаалалтын дохиоллын систем ажилласан ч хулгайч нар маш шуурхай ажиллаж, хоёрхон минутын дотор зургуудыг зөөж амжжээ. Ван Бюрений музей нь Брюссель хотын баян дагуул хотод байдаг. Музейн цуглуулга нь XV-XIX зууны фламанд ба итали мастерууд болон ХХ зууны Ван Гог, Энсор, ван Донген, Синьяк зэрэг зураачдын бүтээлээс бүрджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж