
Европын холбооны Гадаад харилцаа эрхэлсэн коммисар Кэтрин Эштон өчигдөр холбооны бусад гишүүд, төлөөлөгчдийн хамт сүүлийн үед бүс нутгийн төдийгүй олон улсын анхаарлын төвд байгаа Египет улсад айлчилжээ. Тэрээр айлчлалын хүрээнд зэвсэгт хүчний удирдлагын шийдвэрээр түр ерөнхийлөгчөөр сонгогдсон Адли Мансур болоод Засгийн газрын шинэ гишүүдтэй уулзсан байна.
Хатагтай Эштоны айлчлал экс Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг засгаас зайлуулсны дараа түүнийг дэмжигчдийн хүчтэй эсэргүүцлийн жагсаалд дарагдсан Египет оронд хийж буй анхны айлчлал болж байгаа юм. Эштон уулзалтынхаа үеэр нөхцөл байдлыг хурцатгаж буй жагсагчдын мөргөлдөөнд түгшиж буйгаа илэрхийлж, талуудыг тайван, хүлээцтэй байхыг хүссэн байна.