
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай М.Олбрайт Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өнөөдөр 15.40 цагаас ГХЯ-нд Монголын ардчиллын сэдвээр лекц уншсан юм. Хатагтай М.Олбрайтыг ГХЯ-нд ирэх замыг тосч 15.00 цагийн үед яамны үүдэнд 20 орчим иргэн лоозон барьж жагслаа. Тэд англи, монгол хэл дээр “Монголын ардчилал булшлагдсан”, “Ардчилалгүй Монгол”, “Ардчилал мөхсөн” гэх зэрэг лоозонг цагаан даавуун дээр бичин барьж жагссан юм. Цугларсан залуус англи хэлээр “Монголын ардчилал байхгүй болсон. Хөгшин хатагтай энд юугаа хийж ирэв” гэхчлэн чанга яригчаар хашгирч байлаа. Цагдаагийнхан тэднийг үймээн гаргахаас сэргийлэн ирцгээсэн байв. Лекц дуусахад жагсагчид тарж явсан байлаа.
Д.ОЮУН