
Гурван жилийн өмнө Женифер гэх энэ бүсгүй автын осолд орж маш хүнд гэмтжээ. Тэрээр гэмтлээсээ болж тахир дутуу болон явж чадахгүйд хүрсэн ч түүний найз залуу нь энэ тавилантай эвлэрэхийг хүссэнгүй. Бас ирээдүйн сүйт бүсгүйгээ бууж өгөхгүй байхыг ятган зоригжуулсан байна. Тэд хамтдаа долоо хоног бүр гурваас доошгүй удаа олон цагаар сэргээх дасгалыг уйгагүй хийж байсны хүчинд бүсгүй дахин хөл дээрээ боссон байна. Женифер өөрийгөө зоригжуулан хуримын даашинзтайгаар сэргээх дасгалын замаар хичээн алхаж ирээдүйн хуримынхаа ёслолд өөрийгөө бэлдэж байжээ. Ингээд хуримын ёслол дээр сүйт залуудаа очих хүндэтгэлийн замаар аав, ах хоёроороо түшүүлсэн ч өөрөө явж очсон байна. Харин ёслолын дараа үнэнч нөхөр нь түүнийг гар дээрээ өргөн ”шазруун” эхнэрээ түр ч болов амраажээ. Тэгэхдээ бүжгийн талбайд эхнэр нь амрахыг хүссэнгүй, хамтдаа бүжиглэх тэр хоёрын урт удаан жаргалтай ирээдүйд хэн ч эргэлзэхгүй байсан нь лавтай.
М.Наст