Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батсүх нарын Орхон суманд ажиллалаа. Тэд тус суманд очсон даруйд сумын Засаг дарга Б.Батбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга П.Онолбаяр, Засаг даргын орлогч Б.Хадбаатар, ЗДТГ-ын дарга С.Дэлгэржаргал, "Орхон тохижилт” ОНӨААТҮГ-ын дарга А.Ганбат нарыг байлцуулж, уулзалт хийсэн юм.
Орон нутгийн өмчийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, эвдрэл гэмтэл, өмчийн харъяалал гээд суманд тулгамдаж буй шийдвэрлэвэл зохих асуудлууд болон зарим өмчийн бүртгэл, тооцоо, акталж устгах, зарж борлуулах гээд олон асуудлын хүрээнд ярилцлаа.
Эх сурвалж: http://darkhanith.mn