
Н.Энхбаяр даргын гэр рүү намынх нь нөхөд орох хүсэлтэй байгаа ч зөвхөн хамаатнуудыг нь оруулна, түүнээс бусад хүнийг нэвтрүүлэхгүй гэж цагдаа нар хэлж буй юм. Албан бус мэдээгээр О.Цолмонгийн төрсөн эгч хүүхэдтэйгээ түүний гэр рүү нь нэвтэрснээс өөр хүн ороогүй аж. Мөн хэрэг явдлыг харахаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян ирсэн боловч гэр рүү нь оролгүй буцсан байна.
Бас нэг мэдээлэл байгаа нь Н.Энхбаяр даргын гэрээс ногоон хайрцагтай зүйлийг машинд хийн авч явсан. Тухайн үед МАХН-ын гишүүд, дэмжигчид машиныг явуулахгүй гэж нэлээд эсэргүүцэл үзүүлсэн юм байна.
Г.ДАРЬ