
Тус намын “толгой бохирдсон” юм байх. Тиймээс дэд дарга, генсек нараа ойлгомжгүй, тогтворгүй байдал үүсгээд байна. Нэгэн дүүргийн намын хороо нь л гэхэд дотроо хоёр хуваагдчихаад байна хэмээн тэд ярьжээ. Ийнхүү бухимдах болсон шалтгаан нь Сонгинохайрхан дүүргийн Мянгатын хорооны дарга н.Мөнгөнчимэгийг намаас хөөх шийдвэр гаргасантай холбоотой гэнэ. Үүний өмнө МАН-аас МАХН-д элсэн орсон, Байгаль орчны сайд асан У.Барсболдыг хөөснөөс болж яг ийм асуудал гарч байсан. Тухайн үед У.Барсболдыг МАХН-ын Гүйцэтгэх товчоо нь намын нарийн бичгийн даргаас огцруулах шийдвэр гаргасан ч “хөөгдөгч этгээд” болохоор “Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр зуутын гишүүн. Намайг нарийн бичгийн даргаас чөлөөлөх эрх Гүйцэтгэх товчоонд байхгүй” хэмээн ярьж байв. Тэр ч байтугай УИХ-ын нэр бүхий гишүүнээр толгойлуулсан тус намын зарим нөхөд шөнийн цагаар хувийн бааранд нь тагнаж явсан гэсэн. Энэ мэтчлэн Г.Шийлэгдамба генсек МАХН-ыг аятайхан аваад явах эвээ нэг л олохгүй байгаа бололтой. Тэгэхээр зарим гишүүний санал болгоод байгаачлан хурлаа яаралтай зарлах цаг нь болсон бололтой. Магадгүй намын даргаа “наранд” гараад ирэхэд нь гишүүдийг нь тараачихсан байх ч юм билүү.
Эх сурвалж: http://ipost.mn