Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа тайлагнав

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын болон харъяа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, 2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлантай танилцлаа. Тус байгууллага нь 2013 онд нийт таван зорилт дэвшүүлснээс өнөөдрийн байдлаар 70 хувийг нь бүрэн хангаад байгаа ажээ.

Эхний хагас жилийн байдлаар нийт 23702 удаагийн шалгалт хийснээс, илрүүлсэн 67970 зөрчлийн 43899 зөрчлийг арилгуулжээ. Харин нийт шалтгалтын 52.6 хувь нь төлөвлөгөөт, 43.8 хувь төлөвлөгөөт бус, 3.5 хувь нь аливаа зөрчлийн гүйцэтгэлийн хяналтыг хийсэн байна. Хяналт шалгалтын давтамж, тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шинжилгээ, зөвлөн туслах, урьдчилан сануулах үйлчилгээг гол үндсэн чиглэлээ болгон ажилласан нь зөв зүйтэй алхам болсныг албаныхан онцолсон юм. Мөн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан энэ оны үр дүнгийн гэрээний биелэлт эхний хагас жилийн байдлаар 67,8 хувь, системийн хэмжээнд биелэлт дунджаар 83.1 хувьтай байгаа ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж