
Бангладешт 1971 оны тусгаар тогтнолын дайны үеэр олон хүний амь насыг хоморголон устгасан хэргээр тус улсын хамгийн том исламист намын дахин нэг лидерт 90 жилийн хорих ял оноожээ. Аль-Ахсан Мухаммедийг долоон зүйлээр буруутггаж байсан ч шүүхээс түүнийг тавд нь буруутай хэмээн баталсан байна.
Тэрээр "Жамаат-и-Ислам”-ийн нөлөө бүхий удирдагчдын нэг бөгөөд шүүхээс түүнд ийнхүү ял оноосныг эсэргүүцэж Бангладешт олон арван исламчууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар, эмх замбараагүй байдал үүсгэж байгаа гэнэ. Өчигдөр л гэхэд жагсагчид цагдаа нартай мөргөлдсөнөс болж хоёр хүн амиа алджээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Жамаат-и-Ислам" намын лидерүүдийг шүүх ажиллагаа сүүлийн саруудад тус орны байдлыг ихээхэн хурцатгаж байгаа аж. Учир нь өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлчээр "Жамаат-и-Ислами" намын дэд дарга Дельвар Хоссейн Сайедид мөн ялын дээд хэмжээ өгсний дараа үймээн гарч 90 орчим хүн амиа алдаж байжээ.