Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

via facebook


Ээж мод минь ээж мод минь … Ээ дээ намайг л аварч өршөө, энэ л хорвоогийн
нандин шүтээн минь. Хөдөө явахад 2 төрлийн овоо байдаг, нэг нь чулуун овоо яг
дэргэд нь сархадын шилэн овоо. Шүтээд л уугаад байна, шүлэнгэтээд л балгаад
байна. Ерөөл биш хараал ирмээр, ердөө хөтөл даваад гударч болно шүү дээ, ядаж
хогоо чирээд арилж болно шүү дээ.

Ижий минь ижий минь, ээ дээ намайг л аварч өршөө, энэ л хорвоогийн нандин
шүтээн минь. Сүүгээр хүн болж сархадаар ачийг нь хариулна. Том болжээ мундаг
болж, биеэ даасан сүрхий архичин болж, одоо тэр асруулаад байхааргүй болж,
чихэрний мөнгө хармаалж гүйдэг байсан залуу “Чамаас аваад гударчаа юу?” гэж
ижийдээ ширүүлдэг болж. Эмтэрч дуусахгүй сэтгэл, уучилж ханахгүй найдвар …

Ээж мод 2013 он

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж