Австралид цагаачдын онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Австралид цагаачдын онгоц осолджээ

Австралийн “Christmas” аралд хууль бус 150 цагаачийг тээвэрлэж явсан усан  онгоц осолдож дөрвөн хүн амиа алджээ. Тус улсын далайн эргийн онцгой хамгаалалтын албаныхан хөмөрсөн онгоцноос 145 цагаачийг уснаас аварсан байна.  

“Christmas” арал нь Австралиас баруун хойд зүгт 2575 километрийн зайтай оршдог бөгөөд сүүлийн жилүүдэд цагаачдын тоо улам бүр нэмэгдэх болсныг тус улсын албаныхан онцолж байна.

Хамгийн сүүлд энэ сарын 14-нд л гэхэд 88 хууль бус цагаачдыг тээвэрлэсэн онгоц уг аралд осолджээ.

Э.АНХТУЯА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж