Хоргүйжих гэдэг нь биедээ хуралдсан хоруудыг биеэс гадагшлуулна гэсэн үг юм.
Цаг хугацааны явцад таны биед 2 төрлийн хор хуримтлагддаг:
Хүрээлэн байгаа орчны хорууд. Экзоген хор гэж заримдаа нэрлэдэг бөгөөд агаар,
ус, хүнсэнд буй химийн бодисууд болон бохирдуулагчид орно. Хамгийн түгээмэл
байдаг хоруудад пестицид, гербицид, жороор олгодог болон өвчин намдаагч, халуун
бууруулагч эмүүд, ууршигч органик бодисууд орно.
Бодисын солилцооны хорууд. Эдгээр хорыг эндоген хор гэж нэрлэдэг бөгөөд бие
махбодийг эс болгон өдөр бүр бодисын солилцооныхоо дүнд үүсгэж байдаг. Бодисын
солилцооны хор нь хоол боловсруулах замд боловсроогүй хоолны үлдэгдлийг бүдүүн
гэдэсний бактериуд задлах үед үүсдэг.
Аль ч цагт эс дотор хортой бүтээгдэхүүн агуулагдаж болдог нь хэвийн үзэгдэл.
Ерөнхийдөө энерги үйлдвэрлэх явцад хорт бодисууд байнга ялгарч байдаг. Гэхдээ
хор нь хуримтлагдсаар тодорхой цэгт хүрэхэд хордлогод оруулдаг. Хордлогын анхны
үр нөлөө нь эсийн үйл ажиллагаанд нөлөөлөх явдал юм. Хэрвээ энэ хордлого нь
үргэлжилсээр байх юм бол эсийн ДНХ-г гэмтээж, тухайн эсэд хязгааргүй, хяналтгүй
ургалт буюу хавдрыг үүсгэдэг. Бидэнд үүссэн олон төрлийн архаг өвчин нь зөвхөн
ганц зүйлээс шалтгаалдаггүй. Цаг хугацааны туршид биед хор хуримтлагдсаар
өвчинд өртөх нөхцлийг бий болгож байдаг. Бүр тодорхой хэлбэл хордлого нь титэм
судасны өвчин, цусны даралт ихдэлт, II төрлийн чихрийн шижин, амьсгалын замын өвчнүүд,
бөөрний өвчнүүд, элэгний үйл ажиллагааны алдагдал, дааврын тэнцвэрт бус байдал,
арьсны өвчнүүд, мөн түүнчлэн олон төрлийн хавдрыг үүсэх үндэс суурь нь болно.
үргэлжлэл бий…