
Дорнод аймгийн Халхгол суманд мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлсэн загвар фермерийн аж ахуйг байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд энэ онд 4.6 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай гэрээ байгуулан гарын үсэг зураад байна. Энэ онд тус фермерийн аж ахуй 8400 га талбайд үр тариа тариалахаар техник засварын ажил хийгдэж байгаа гэнэ. 2010 онд Халхгол суманд “Дорнод гурил” ХХК, “Мөнхтал” ХХК, “Үйзэнтал” ХХК, “Буман-Олз” ХХК-иуд атаршиж өнжөөсөн талбайгаас 5400 га талбайг нэмж ашиглан, 8400 га талбайд уринш бэлтгэсэн нь өмнөх оныхоос 6300 га талбайгаар буюу дөрөв дахин өсөж байгаа аж. 2011 онд 8400 га талбайд тариалалт хийхэд 1492 тонн үр шаардлагатай байгаа бөгөөд 980 тоннийг аж ахуй нэгжүүд өөрсдийн нөөцөөс, 512 тонн үрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд захиалаад байгаа гэнэ.