Хамгийн алдартай хар арьст топ-моделиуд

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Хамгийн алдартай хар арьст топ-моделиуд

Супермаркетаар алхаж явсан 16 настай Жордан Данныг 2006 онд загварын агентлагийн скаут олж харжээ. Түүнээс хоёр жилийн дараа буюу 2008 онд Жордан Италийн Vogue-ийн тусгай дугаар Iconic Black Models-т зураг нь тавигджээ. Мөн тэрээр, Наоми Кэмпбеллийн дараах Prada брэндийн үзүүлэлтэд оролцсон хоёр дахь хар арьстан модель болж чаджээ. 

Беверли Жонсон нь Америкийн  Vogue сэтгүүлийн хавтаснаа анх удаа 1974 онд гарч ирсэн анхны африк гаралтай загвар өмсөгч бөгөөд түүгээрээ Кэмпбелл, Тайре Бэнкс  зэрэг топуудын замыг засч өгчээ. Беверлийн зурагтай сэтгүүл гарсны дараа загварын агентлаг бүр өөрийн гэсэн өнгөт арьстан модельтай болсон байна. Хожим Жонсоныг ХХ зууны загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй гэж New York Times нэрлэжээ.

Домогт Наоми Кэмпбелл тайзнаа 15 настайгаасаа загварын үзүүлэлт хийж байна.  Тэрбээр Франц, Английн Vogue ба Time сэтгүүлийн хавтсанд гарч ирсэн анхны хар арьстан модель болсон юм. Наоми загварын ертөнцийн амжилтуудаасаа гадна дуулиантай араншингаараа бас алдартай. Туслах, үйлчлүүлэгч нартаа гар хүрч, доромжилсон гээд түүнийг хууль хяналтынхан нэг биш удаа саатуулж байжээ. Хар барс нэртэй моделийн хувийн амьдрал ч дуулиантай. Хоакин Феникс, Флавио Бриаторе, Робертом Де Ниро, Владиславом Доронин нарын эрчүүдтэй зугаалж цэнгэж явсан тэрбээр тун саяхан 43 хүрснээ тэмдэглэжээ.

Супер моделиудын эриний бас нэг төлөөлөгч нь Сомали гаралтай Иман Абдулмажид. Ив Сен-Лоран тэр эмэгтэйг өөрийн мөрөөдлийн бүсгүй гээд “Африкийн хатан хаан” гэх цуутай цуглуулгынхаа нүүр царай болгосон байна. Өнөөдөр Иман гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрийн өөрийн компанитай, өөрийн нөхөр рок хөгжмийн шүтээний нэг Дэвид Боуйгийн хамт буяны үйлст зүтгэдэг. Тэд 21 жилийн турш жаргалтай сайхан амьдарч байна.

Америкийн супермодель Тайра Бэнкс хамгийн анх Парисийн моодны долоо хоног дээр дуулиантайгаар гарч иржээ. Нэр алдартай 25 дизайнч өөрийн үзүүлэлтдээ оролцох саналыг 17 настай бүсгүйд тавьж байв. Тайра Sports Illustrated Swimsuit сэтгүүлийн хавтаснаа тавигдсан анхны өнгөт арьстан эмэгтэй. Мөн тэрээр Victoria"s Secret маркийн анхны хар арьстан “сахиусан тэнгэр” юм. 2000-аад оны дунд үеэс Тайра телевизийн од болон хувирч “Америкийн топ-модель” шоуг явуулах болжээ.

Этиопын үзэсгэлэнт эмэгтэй Лия Кебеде шинэ зууны эхээр Gucci компанитай тусгай гэрээ байгуулах саналыг Том Фордоос авснаар карьераа эхэлсэн. Дараа нь франц Vogue-гийн тусгай дугаар бүхлээрээ түүнд зориулагдсан байна. Тэргүүлэх брэндүүдтэй хийсэн гэрээнийхээ буянаар Лия ХХI зууны эхэн үеийн хамгийн өндөр  хөлстэй  загвар өмсөгч болсон ба түүний бие төлөөлөгч анхны харцаар хэнийг ч дагуулах чадварыг нь үнэлэн “онцгой Грейс Келли" гэж нэрлэсэн байлаа.

Африк америк, индиан, ирландын цус холилдсон Селита Ибэнкс 2000-аад онуудын дунд үеийн хамгийн алдартай модель. Селита Victoria"s Secret маркийн “сахиусан тэнгэрүүдийн” нэг болсон бөгөөд түүнийг залгамжлагч минь гэж Тайра Бэнкс зарласан юм. Sports Illustrated Swimsuit  сэтгүүлийн хавтсыг тэр чимсэн ба People  сэтгүүл дэлхийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэг гэж зарлаж байлаа.

Алек Век ер бусын царай төрхөөрөө ерээд оны дундуур тайзнаа гарч иржээ. Анхны амжилт нь 1995 онд ирсэн байлаа. Тэрээр алдар цуутай Тина Тернерийн Жеймс Бондын тухай Golden Eye клипт зургаа авахуулсан байна. Elle сэтгүүлийн хавтаснаа гарсан анхны хар арьстан эмэгтэй мөн 1997 онд Век “оны шилдэг моделиар” нэрлэгджээ.
 

Бас нэг “сахиусан тэнгэр залуу гоо бүсгүй Шанель Иман моделийн карьераа 13 настайдаа эхлүүлсэн түүхтэй. “Шинэ үеийн супер модель” гэж түүнийг 2007 онд Америкийн Vogue нэрлэв. Даутцен Крез, Саша Пивоварова, Агнес Дейн зэргийн олон алдартнуудын хамт сэтгүүл түүнийг үнэлэхдээ алдсангүй. Иман  тэргүүлэх орнуудын үзүүлбэр, дэлхийн шилдэг брэндүүдтэй хийсэн гэрээ, топ сэтгүүлүүдийн зараг авалт зэрэгт амжилтай оролцон Vоgue сэтгэлийн үнэлгээг батлан яваа “сахиусан тэнгэр” юм.

Пуэрто-Рикийн модель Жоан Смоллс загварын IMG Models  агентлагт 2009 онд ирсэн нь түүний амжилтын замыг засч өгчээ. Тэр жилдээ Жоан Givenchy компанийн рекламд оролцсоноор түүнд ажлын саналууд тасралтгүй ирэх болов. Үр дүнд нь хэдэн саяын орлого, Models.com. агентлагийн “Топ-50 модель” чансааны нэгдүгээр байр, дэлхийн олон алдартай сэтгүүлүүдийн хавтас түүний зургаар чимэглэгдлээ.


Бэлтгэсэн: Ш.МЯГМАР
Эх сурвалж: “”Four seasons melody” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж