
“Дээлтэй Монгол” наадамд “Сайхан монгол дээлтэй хүүхэд”, “орчин цагийн загвартай шилдэг дээл”, “орчин үеийн загварын хос дээл”, “сайхан монгол дээлтэй гэр бүл”, “сайхан монгол дээлтэй эрэгтэй болон эмэгтэй” зэрэг зургаан төрлөөр шилдэгүүдээ шалгаруулсан юм.
Дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол дээл өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон нь Монголчуудын оюуны цар хүрээ, соёлын түвшин өндрийг илтгэж байна. Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчлах зорилготой “Дээлтэй Монгол” наадам ирэх жилүүдэд илүү өргөн дэлгэр болох биз ээ. Энэ наададм нь Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах, хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

