Ардчилсан Конгод 130 хүн алагдав

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Ардчилсан Конгод 130 хүн алагдав

Ардчилсан Конго улсад энэ даваа гаригт гарсан Засгийн газрын цэрэг ба босогчдын хоорондын мөргөлдөөнөөр наад зах нь 130 хүн алагдсаны 10 нь цэргийн албан хаагчид байна гэж Agence France-Presse мэдээлжээ.

Фото: Reuters / Kenny Katombe

“Гуравдугаар сарын 23-ний хөдөлгөөн” (М23) гэх босогчдын бүлэглэлийн 12 гишүүнийг баривчилжээ. Гома хотоос хойд хэсэгт хэд хэдэн дэлбэрэлт болсон гэнэ. Өнгөрсөн онд М23 хөдөлгөөнийхөн хэсэг хугацаанд тэр хотыг эзэлсэн байгаад дараа нь шахагдан, хөөгджээ.

“Гуравдугаар сарын 23-ний хөдөлгөөн” нь Конгын армид алба хааж байсан тутси омгийн төлөөлөгчдийн байгуулсан бүлэглэл юм. Тэд 2012 оны дөрөвдүгээр сард  самуун дэгдээжээ. Босогчид Ардчилсан Конгын удирдлагыг 2009 онд бичигдсэн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгасан юм.

НҮБ-ын шинжээчид босогчдын хөдөлгөөнийг Руанда, Уганда дэмждэг гэж буруутгаж байгаа. М23 хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Боско Нтаганда энэ жилийн гуравдугаар сард Руанда дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ирээд бууж өгсөн байв. Түүнийг Гаага дахь олон улсын шүүхэд шилжүүлсэн ба тэрээр цэргийн гэмт хэрэг хийсэн гэж буруутгагдаж байгаа. Харин Нтаганда өөрийгөө буруутай гэдэгтэй санал нийлэхгүй байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж