О.Дашбалбар агсны шинэ номын нээлт болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

О.Дашбалбар агсны шинэ номын нээлт болжээ

О.Дашбалбар агсны шинээр хэвлэгдсэн гурван номын нээлтийн ажиллагаа Сүхбаатар аймгийн төв номын санд саяхан болсон юм.

О.Дашбалбарын тухай судалгааны томоохон бүтээл болох “О.Дашбалбар: Галав эриний зөнч”, газар өмчлөлийн тухай найрагчийн бичсэн томоохон бүтээл болох “Газрын төлөө тулалдаан эхэллээ” зэрэг номуудаас гадна “ The River Flows Gently” буюу “Гол ус намуухан урсана” хэмээх яруу найргийн шилдэг бүтээлийг Английн орчуулагч Саймон Вэкхам Смит англи хэлнээ орчуулсныг “Дашбалбар” сангаас эрхлэн хэвлэжээ.

Монголын соёл, яруу найргийн академийн тэргүүн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо хэлсэн үгэндээ “О.Дашбалбарын бүтээлүүд англи хэлнээ орчуулагдан барууны уншигчдын гар дээр хүрч байгаа нь Монголын яруу найргийг дэлхийд сурталчлах томоохон ажил боллоо” хэмээн онцлон тэмдэглэжээ. Энэхүү англи хэлээр хэвлэгдэн гарсан номын хавтсыг зохиогчийн өөрийн бүтээсэн уран зургийн дээжээр чимэглэсэн байна.

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж