
Ноён Роберт Пейнтэр Батаарын музейг үзэж сонирхоод Монгол Улс соёлын үнэт өвөө эргүүлэн авсанд баяр хүргэж, энэ томоохон үйл хэрэгт гар бие оролцсондоо бахархаж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр Батаарын хэрэг ид мандаж, дуудлага худалдааг хойшлуулахад харилцаа холбоо маш чухал байсныг дурдаад тухайн үед өөрийн хэрэглэж Blackberry гар утсаа Батаарын музейд дурсгал болгон үлдээв. Мөн Роберт Пейнтэр Батаарын музейн талархлын самбарт гарын үсгээ зурж үлдээлээ.

