Ховд аймаг байгуулагдсны 80 жилийн ой угтаж “Оюунлаг-Ховд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Олон ястны соёл урлагын хүрээлэн” байгуулагдаж байна. Энэ ажлын нэг хэсэг нь олон ястан ард түмний түүхэн уламжлал, өв соёл, байгаль, түүхэн хүмүүсийн аж амьдралыг харуулсан “Хамгийн… хамгийн “ ном хэвлэлд бэлтгээд байна. Уг номонд аймгийн хэмжээнд хамгийн гэсэн тодотголтой давтагдашгүй түүх, давтагдашгүй бүтээлүүд орох юм. Тухайлбал, Буянт сумын уугуул Монголын анхны дипломатчдын нэг Барс, Манхан сумын харъяат ХХ зууны манлай аймгийн арслан Б.Ичинхорлоогийн тухай, сиилбэрч Ганболдын урласан хамгийн том 35 лан мөнгөн аяганы тухай лааны гэрэлд сонин гаргаж байсан аймгийн анхны үсэг өрөгч Д.Даваажавын тухай гээд oлон сонирхолтой баримтууд орж байгаа аж. Энэхүү номонд орох материалыг Ховдын мэдээ сонины газарт хүлээн авч байгаа гэнэ.
Г.Пүрэвганди