Олон ястны соёл урлагын хүрээлэнтэй болов

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Олон ястны соёл урлагын хүрээлэнтэй болов

Ховд хотын төв талбайн баруун  хойд  талд нь орших  тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Амарсанаагийн талбайд  олон ястны соёл, урлагын   хүрээлэн байгуулж байна. Үүнд  ардын урлаг, бий  биелгээний  тоглолт  зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломж бүхий өргөө, түүнийг  тойрсон  есөн ястаны  есөн гэр байх юм. Эдгээр гэрүүдэд ястан, үндэстэн бүрийн хувцас, чимэглэл, эд өлгийн зүйлс, хөгжмийн зэр зэвсэг, байрлуулах гэнэ. Гэр бүрт  ястан бүр  өөрсдийн язгуур   хэл, аялгаар ярьдаг  тайлбарлагчид тогтмол   ажиллана. Хүрээлэнд байгалийн хөшөө, дурсгалын  зүйлс, баримал зэргийг  байрлуулна.

Уг хүрээлэнгийн гол зорилго нь олон ястны  өв, соёл, зан заншилыг сурталчилах, таниулах түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Мөн иргэд, байгууллагуудад  хадгалагдаж байгаа эртний эд өлгий, өв соёлын бүтээлээ хандивлах  аяныг өрнүүлээд байна. Мөн тус төв дээр үндэстэн, ястнуудын  ихэл, товшуур, бий биелгээ, хөөмэй зэрэг ягуур урлагын сургалтууд зохион байгуулагдахаас гадна Ерөнхий  боловсролын сургуулиудын түүх, угсаатны зүйн боловсролыг эл хүрээлэнд олгох боломжийг бүрдүүлэх юм.

Г.Пүрэвганди
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж