Хамгийн өндөр цалинг ”Барса” өгдөг

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр цалинг ”Барса” өгдөг

"Спортинг
Интеллиженс "сэтгүүлээс хамгийн өндөр цалинг тамирчдадаа олгодог спортын
клубуудын жагсаалтыг гаргажээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн баян
спорт клуб хэмээн тооцогдож ирсэн америк хөлбөмбөгийн "Нью-Йорк Янкийз"
жагсаалтын гуравт орсон нь анхаарал татаж байгаа бөгөөд тэдний өмнө
хүмүүсийн хамгийн сайн мэддэг “soccer” хөлбөмбөгийн багууд орсон байна.
Жилдээ багийнхаа тамирчдад 7.9 сая ам.долларын цалин олгодог "Барселона"
тэргүүнд нь гарсан бол мөн л Ла лигийн шилдэг баг болох Эзэн хааны "Реал Мадрид" 7.4 сая ам.доллар төлдгөөрөө удаалжээ.

Тэгвэл алдарт
"Нью-Йорк Янкийз" дунжаар 6.6 сая ам.доллар тамирчдадаа өгсөн байна.
Английн Премьер лигт тамирчдадаа тавьсан цалингаараа "Челси" тэргүүлж
байгаа ч дээрх жагсаалтын зургаад л багтаж байна. Харин "Челси"-гийн өмнөх
дөрөв ба тавдугаар байрыг NBA-ын "Лос-Анжелес Лейкерс" болон "Орландо
Мэжик" багууд эзэлсэн байна.

Харин хамгийн их цалин төлдөг
багийн жагсаалтын эхний 30-д бараг бүгдээрээ багтчихаад байгаа английн
Премьер лигийн шилдгүүд болох "Манчестер Юнайтед", "Манчестер Сити",
"Арсенал", "Ливерпуль" багууд өөрийн лигийг дэлхийн хөлбөмбөгийн хамгийн
цалин сайтай лиг болгон өргөмжлүүлж чаджээ.

Дашрамд дурдахад,
"Реал Мадрид" нь дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн багаар сүүлийн зургаан
жил дараалан шалгарч байгаа бөгөөд араас нь "Барселона" болон "Манчестер
Юнайтед" багууд орж байна. Зарим нэг мэргэжилтнүүдийн зүгээс спортын
аварга клубууд их хэмжээний мөнгө зарцуулж тамирчдын үнэ ханш зэрэг олон
зүйлийн ханшийг хөөргөдөж байгааг зэмлэх болсон байна. Иймээс УЕФА-ийн
удирдлагаас ирэх улирлаас эхлэн зарим нэг өөрчлөлт оруулахаар зэхэж
байгаа аж. Тухайлбал, тухайн клуб ирэх улиралд олж болох орлогын
хэмжээнээсээ илүү зардал гаргахыг хориглох зэрэг журмыг мөрдүүлэх болж
байгаа гэнэ.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж