
Түүнчлэн тэрээр 2010 оны гуравдугаар сараас Засгийн газарт орон ажиллах үеэс эхлэн Мьянмар олон зуун улс төрийн хоригдлуудыг сулласныг онцолж, “Энэ бол тус улсын улс төрийн шинэчлэлийн нэгээхэн хэсэг” хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Тейн Сейний мэдэгдсэнээр бол Мьянмарт улс төрийн хоригдлуудыг суллах тусгай хороо байгуулагдаж, хоригдлуудын хэрэг тус бүрийг шалгаж байгаа юм байна.
Мьянмарын Ерөнхийлөгч Их Британид хийж буй уг айлчлалаар худалдаа, зэвсэгт хүчнээс гадна эдийн засаг тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтын тухай гээд хэд хэдэн асуудлыг онцолж байгаа аж.
Э.АНХТУЯА