
Тэгвэл алдарт Нью-Йорк Янкийз дунжаар 6.6 сая ам.доллар тамирчдадаа өгсөн байна. Английн Премьер лигт тамирчдадаа тавьсан цалингаараа Челси тэргүүлж байгаа ч дээрхи жагсаалтын зургаад л багтаж байна. Харин Челси-ийн өмнөх дөрөв ба тавдугаар байрыг НБА-ийн Лос Анжелес Лэйкерс болон Орландо Мэйжикс багууд эзэлсэн байна.
Харин хамгийн их цалин төлдөг багийн жагсаалтын эхний 30-д бараг бүгдээрээ багтчихаад байгаа английн Премьер лигийн шилдгүүд болох Манчестер Юнайтед, Манчестер Сити, Арсенал, Ливерпуль багууд өөрийн лигийг дэлхийн хөлбөмбөгийн хамгийн цалин сайтай лиг болгон өргөмжлүүлж чаджээ.
Дашрамд дурдахад Реал Мадрид нь дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн багаар сүүлийн зургаан жил дараалан шалгарч байгаа бөгөөд араас нь Барселона болон Манчестер Юнайтед багууд орж байна. Зарим нэг мэргэжилтнүүдийн зүгээс спортын аварга клубууд их хэмжээний мөнгө зарцуулж тамирчдын үнэ ханш зэрэг олон зүйлийн ханшийг хөөргөдөж байгааг зэмлэх болсон байна. Иймээс УЕФА-ийн удирдлагаас ирэх улирлаас эхлэн зарим нэг өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа аж. Тухайлбал тухайн клуб ирэх улиралд олж болох орлогын хэмжээнээсээ илүү зардал гаргахыг хориглох зэрэг журмыг мөрдүүлэх болж байгаа гэнэ.