
Тэгвэл хоёр улсын төлөөлөгчид эхний ээлжинд Кесоны аж үйлдвэрийн бүсийг сэргээх талаар уулзалт зохион байгууллаа.
Уг аж үйлдвэрийн бүс нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш үйл ажиллагаа нь зогссон. Хоёр улсын хамтын ажиллагаа, эв нэгдэлийн сүүлчийн найдвар болсон тус бүсийн үйл ажиллагааг сэргээхийн тулд талууд аль болох хичээх болов уу гэдгийг ажиглагчид таамаглаж буй.
Тэгвэл уулзалтын дараа умардын 53 мянган ажилчдыг эргүүлэн ажилдаа оруулах, өмнөдийн зүгээс ажилчдаа илгээхээр болсон талаар CNN агентлаг мэдээлэв.