ВР ганцаараа хохирохыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

ВР ганцаараа хохирохыг хүсэхгүй байна

Өнгөрсөн жил олборлолт явуулж байсан Мексикийн булан дахь цооногт нь дэлбэрэлт болсноос 45 тэрбум ам.долларын хохирол хүлээгээд байгаа Бритиш Петролеум (ВР) компани Транс Оушн зэрэг зарим компанид нэхэмжлэл гаргасан байна. ВР-ийн үзэж байгаагаар бол Транс Оушн хэмээх компаниийн аюулгүйн систем найдвартай ажиллаагүйгээс болж тэдний Мексикийн булангийн газрын тосны цооногт осол гарсан гэнэ. Мөн ВР энэ нэхэмжлэлээс гадна цооногт суурилуулсан нефть халихаас хамгаалах төхөөрөмжийг бүтээгч нарыг ч мөн хариуцлага хүлээх ёстой гэсэн байна.

Мексикийн буланд болсон ослын үеэр 11 ажилчин нас барсан бөгөөд Мексикийн булангийн усанд 780 сая галлон буюу 200 сая литр газрын тос алдагдан орж АНУ-ын газрын тос олборлолтын түүхэн дэх хамгийн эмгэнэлт осол болон бүртгэгдсэн байна.

Лхагва гарагт АНУ-ын Нью Орлеан мужид болсон шүүх хурлын үеэр ВР-ийн төлөөлөгч мэдэгдэхдээ Швейцарьт байрладаг Транс Оушн болон Камерон интернэйшнл компаниудыг Мексикийн буланлд болсон ослоос үүдэлтэй их хэмжээний төлбөрийг үүрэлцэх ёстой гэж мэдэгджээ. Газрын тосны цооногийн дэлбэрэлтээс болж байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөр болон орчны газар нутгийг нефтийн хаягдлаас цэвэрлэх ажилд зориулсан хөрөнгө мөнгө зэрэг олон арван тэрбум ам.долларын зардлыг дээрхи хоёр компани ч мөн төлөлцөж магадгүй байна.  Одоогийн байдлаар ВР-ийн өр төлбөр 40.5 тэрбум болоод байгаа ба гэхдээ өөр хэдэн арван тэрбум торгууль шийтгэлийн төлбөрийг ч төлөхөд хүрчээ.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж