
Испаний Ерөнхий сайд Мариона Рахой нууцаар хууль бус мөнгөн төлбөр тооцооны хэрэгт холбогдсон тухай мэдээлэл тус улсын “El Mundo” хэвлэлд нийтлэгдсэнээс хойш түүнийг албан тушаалаасаа огцрох нь бололтой хэмээн эх сурвалжууд шуугиж эхэлжээ. “El Mundo”-ийн мэдээлснээр Ерөнхий сайд өөрийн “PP” буюу “Ардын нам”-ын экс санхүүгийн ажилтан Луйз Барнадест талархсан утгатай захидал хүргүүлсэн хэмээн мэдээлж Барнадесийг авилга болоод татвараас зайлсхийсэн хэргээр аль хэдийн шалгагдаж эхлээд байгаа тухай мөн нийтэлжээ.
Харин Барнадес болоод Мариона нар дээрх мэдээллийг эрс няцааж байгаа гэнэ. Түүнчлэн энэ үеэр Испанийн өөр нэгэн хэвлэлд мөн Ерөнхий сайд Марионагаас эхлээд нөлөө бүхий хэд хэдэн улс төрчдийг хууль бус мөнгөний хэрэгт буруутгасан мэдээлэл цацагдсан байна. Нэртэй улс төрчидтэй холбогдсон дээрх хэрэг явдлыг тодруулахаар Испанийн үндэсний гэмт хэргийн шүүхийн албаныхан ажиллаж байгаа тухай эх сурвалжууд ийнхүү мэдээлжээ.
Э.АНХТУЯА