Чуулганы хуралдааныг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг эхлүүллээ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаан эхэлж, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Дээрх тогтоолын төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь зарим газар нутаг, Хэнтий аймгийн Дадал суман дахь нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Ингэснээр улсын хэмжээн дэх улсын тусгай хамгаалттай газар нутгийн хэмжээ нийт газар нутгийн 16.4 хувийг эзлэх юм байна. Мөн байгаль орчны эко системийг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж