
Хийж бүтээсэн ажилгүй болохоор хэлж ярих зүйл маруухан байгаад “Бүтээн байгуулалтын цаг”-аа хойшлуулсан юм биш байгаа даа гэж хэлэх хүн гарч байна. Гэхдээ ингэж үзэх нь наадмыг умартан ажиллаж байсан олон арван залуусын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн хэрэг болох болов уу. Зарим барилгын компаниудын ажил наадмын өдрүүдэд ч үргэлжилж байсан. Гол нь Засгийн газрын гишүүд наадмын баяр цэнгэлээсээ салж ядан зарим нэг уламжлал болсон уулзалтаа ийн цуцалж байх шиг. Ингэхэд Ерөнхий сайд долоо хоног бүрийн пүрэв гаригт зарладаг 30 минут уулзалтаа мөн хойшлуулж ажилгүй Ерөнхий сайд гэсэн хоч зүүх юм биш байгаа даа.
Г.ДАРЬ