АНУ-д генийн эмчилгээг амжилттай туршлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

АНУ-д генийн эмчилгээг амжилттай туршлаа

АНУ-ын эрдэмтэд архаг өвчнийг эмчлэхийн тулд эхлээд генийг эмчлэх эмчилгээг амжилттай туршсан тухай PhysOrg мэдээлэв. Эрдэмтэд архагшсан өвчнийг эмчлэхдээ Шведийн Diamyd Medical компанийн биотехнологийн аргыг ашигласан байна. Мэдрэлийн эд эсэд нэвтрэн орсон вирусын NG2 загварыг эмчилгээнд ашиглан эрүүл эд эсийн ажиллагааг дэмжсэн аж.

Туршилтаар архаг өвчтэй өдөрт 200 мгр морфин хэрэглэдэг арван өвчтөнд NG2 бэлдмэлийг бага дозоор хийжээ. Өвчтөнүүдийн өвдөлт харьцангуй багассанаас гадна дозыг ихэсгэхэд өвдөлт 80 хүртэл хувиар буурсан байна.

Генийн эмчилгээ гэмтсэн мэдрэлийн эд эсээс үүдсэн архаг өвчлөлийг эмчлэхэд үр дүнгээ өгнө гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд туршилтын хоёрдугаар үе эхлээд байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж