Тэр ч бас цагаа барьсангүй

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Тэр ч бас цагаа барьсангүй

Дизайнер Ариунаа Сүри долдугаар сарын 13-ны үдэш “SS 2014 Fashion Week” нэртэй загварын шоугаа толилуулав. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Цайз” рестораны гаднах талбайд усан дээр зассан тайз, өнгө өнгийн гоёмсог гэрэл, дээр нь загвар зохион бүтээгчийн нарийн ур хийц шингэсэн ховорхон загварууд гээд тэр шоу бүхэлдээ шинэлэг зүйлсээр дүүрэн байж чадсан. Аливаа шинэ зүйлд үргэлж дутагдалтай тал байдаг. Тэр ч жишгээр шоуны санаа гаргасан эрхэмд супер хэмээх томоос том пайз зүүж өгмөөр санагдавч гүйцэтгэл муу байсан нь урам хугалав. Зохион байгуулалтын тал дээр тааруу, дээр нь “монголчууд угаасаа” гэх тодотголтой цаг баримталдаггүй чанар тэнд ч бас байсан юм.

Шоуны эхний хэсэг буюу Part-I товлосон цагаасаа нэлээд хоцорч эхлэв. 100 ам.долларын такс төлж, загварын шоу үзэхээр зочилсон VIP эрхмүүдийг цаг гаруй чилээлгэсэнд тэд дурамжхан байгаа нь илт байсан. Part-II-ын хувьд энгийн үзэгчдэд зориулсан, 15 мянган төгрөгийн такстай. Хаалганы гадна талд бүтэн цаг дугаарлан хүлээсэн үзэгчид тэсгэл алдахдаа хаалга руу дайран орж, багахан үймээн ч дэгдээж орхив.

Шоу эхэллээ. Саатаж эхэлсэн тэр шоуны гайхамшиг үзэгчдэд таалагдсан тул өмнөх бухимдал тэгсгээд үгүй болж, ирсэн гийчид инээмсэглэлтэй буцлаа.















Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж