Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Монгол Улсын Засгийн газар, Монголын Мянганы Сорилтын Сан \ММСС\-гийн Эрүүл мэндийн төсөл, түүний зөвлөх-EPOS Health Management байгууллагаас энэ сарын 14-16-ны өдрүүдэд “Халдварт бус өвчин, осол гэмтлийн урьдчилан сэргийлэлт ба хяналт” сэдвээр олон улсын хурлыг зохион байгуулах болжээ. Ази тивд энэ чиглэлээр зохион байгуулагдаж байгаа анхны олон улсын чанартай хуралд  гадаад, дотоодын 14 орны нэр хүндтэй эрдэмтэн, судлаач нийт 250 төлөөлөгч оролцох юм байна. Тухайлбал, “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр Финлянд, Герман, Румын улсын эрдэмтэд лекц уншина. Мөн 11.00 цагт Гадаад харилцааны яаманд холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хуралд АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтон, ММСС-гийн Гүйцэтгэх захирал С.Баярбаатар,  Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Мянганы Сорилтын корпорацийн суурин төлөөлөгч Роберт Рийд, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, ЭПОС Эрүүл мэндийн менежмент байгууллагийн Гүйцэтгэх захирал Роберт Гартнер болон албаны бусад хүн оролцох юм байна. Харин маргааш “Чингис хаан” буудалд олон улсын хурал үргэлжилнэ. Тус хуралдаанд гадаадын эрдэмтэд Халдварт бус өвчин, осол гэмтлээс хэрхэн сэргийлсэн тухай Финлянд, Хятад, Тайландын туршлагаас хуваалцана. Мөн Монгол дахь Халдварт бус өвчин, осол гэмтлийн өнөөгийн байдал сэдвүүдээр манай эрдэмтэн судлаачид илтгэл тавих юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж