
Испанийн залуучуудын шигшээ багийн ахлагч, “Барселон” багийн хагас хамгаалагч Тиагу Алкантара Германы “Байерн Мюнхен” багт 21,6 сая фунтээр ирлээ. Өдгөө 22 настай Бразил гаралтай хагас хамгаалагчийг худалдаж авахаар Английн “Манчестер Юнайтед” баг ярилцаж байсан юм. Гэсэн ч Алкантара “Барселон” багийн хуучин дасгалжуулагч Пеп Гуардиолагийн удирдаж буй “Байерн Мюнхен” багийг сонгосон байна. Тиагу Алкантара Германы “Байерн Мюнхен” багт дөрвөн жил хүчин зүтгэх юм. Алкантараг “Барселон” багийн хөгжөөн дэмжигчид “Ирээдүйд Шавигийн байрлалыг залгамжилна” гэж ихийг хүлээж байсан ч ийнхүү Герман руу зарагдлаа.
Б.БИЛЭГ