МАН-ын Бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

МАН-ын Бага хурал болно

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу ирэх бямба гариг буюу долдугаар сарын 20-нд МАН-ын Бага хурал зарлагдаад байна. Бага хурал 310 орчим гишүүнтэй, тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Ингэхдээ Бага хурал, Удирдах зөвлөлд багтдаг гишүүдээс хэн нь энэ удаагийн сонгуульд ямар оролцоотой байсан, ямар үүрэг хүлээсэн. Сонгуульд ялагдал хүлээсэн нь чухам МАН-ын удирдлагуудын оновчгүй бодлоготой холбоотой байсан уу, эсвэл өөр олон шалтгаан нөлөөлсөн үү гэдгийг дүгнэхийн зэрэгцээ Намын их хурлыг хуралдуулах тов гаргах юм. Түүнчлэн “Шинэчилье” хөдөлгөөний залуусаас тавьж байгаа намын удирдлагуудыг огцруулах тухай асуудал ч хөндөгдөнө.

Зарим мэдээллээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх гадаадаас ирсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Хэрэв тэр үнэхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн бол МАН-ын Бага хурлын гишүүн биш боловч гадаад талаас “Шинэчилье” хөдөлгөөний залуусаа удирдан чиглэл өгч ажиллаж мэдэх юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж