Жорж Зиммермэний хэргийг цагаатгажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Жорж Зиммермэний хэргийг цагаатгажээ

Өнгөт арьстан Трэйвон Мартин хүүг буудан амь насыг нь хөнөөсөн Жорж Зиммермэний хэргийг АНУ-ын Флоридагийн Сэнфордын шүүхээс цагаатгасан тухай өнгөрсөн бямба гаригт албаныхан мэдэгджээ. Прокуророос Зиммермэнийг өнгөрөгч оны хоёрдугаар сарын 26-ны өдөр гэрийнхээ ойролцоо явж байсан өнгөт арьстан хүүг арьс өнгөөр ялгаварлан буудсан хэмээн буруутгаж байсан ч тэрээр дээрх тайлбарыг эрс няцаан, энэ бол зайлшгүй аргагүй хамгаалалт байсан тухай тайлбарласаар иржээ. Амиа алдсан Трэйвон хүү африк америк гаралтай бол түүнийг буудан хөнөөсөн Зиммермэн испани гаралтай цагаан арьстан аж.

Харин шүүхээс албан үүргээ гүйцэтгэж явсан Зиммермэнд халдсан учир аргагүй хамгаалалт байсан гэж үзэн хэргийг нь ийнхүү  цагаатгасан бөгөөд уг хэргээс болж Америкт арьс өнгөөр ялгаварлах үзэл дахин яригдах болсоор нилээдгүй хугацааг өнгөрүүлээд байсан юм. Шүүхээс Зиммермэний хэргийг цагаатгасаны дараа Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийж “Трэйвон хүүгийн үхэл Америкчуудын хувьд эмгэнэл байсан ч бид хууль ёс, шударга шүүхэд итгэх хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр зарим нэг хүний эрхийн байгууллагууд болоод иргэдийн дургүйцлийг маш ихээр хүргэж буй тухай эх сурвалжууд энэ үеэр мөн онцолжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж