
Хөвсгөлчүүд өнгөрсөн 2010 онд үндэсний баатар Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойгоо их бүтээн байгуулалтаар угтаж, баатрын морьт хүрэл хөшөөг сүндэрлүүлсэн билээ. Тэгвэл энэ жил аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоо угтаж Чингүнжавын нэрэмжит төв талбайгаа улаан боржингоор боржиндох юм байна. Уг ажил энэ сараас эхэлжээ. Талбайн урт нь 500 метр, өргөн нь 300 метр орчим байх бөгөөд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Эрхэл нуурын орчмын улаан боржинг зүсэж хавтгайлан боржиндож байна. Энэ ажлыг орон нутгийн барилгын компаниуд “Үүдэн чулуу” ХХК-тай хамтран гүйцэтгэж байна.
Д.Идэрмөнх